Улаан хивсний ёслол

Saint Laurent-ийн шинэ эрэгтэй коллекц

 Saint Laurent энэ коллекцоор сошиал орчны ил тод байдлын эсрэг байр суурийг илэрхийлжээ.

Парисын эрэгтэй загварын долоо хоногийн хамгийн их хүлээлттэй шоуны нэг болох Saint Laurent Men's Summer 2027 коллекцыг захирал Anthony Vaccarello танилцууллаа. Энэ удаагийн шоу нь загварын үзүүлбэрээс давж, орчин үеийн урлаг, архитектур, минимализмыг нэгтгэж харуулснаараа онцлог байв. 

 

Anthony Vaccarello өмнөх улирлуудад давамгайлж байсан арьс, гялгар зэрэг биед бариу материал, хүчирхэг дүр төрх бүхий хэв маягаас татгалзаж, илүү тайван, хөнгөн, эрх чөлөөтэй эрэгтэй төрхийг санал болгожээ. 

Коллекцид сул эсгүүртэй хүрэм, доторгүй нимгэн пиджак, тунгалаг торон болон нимгэн сүлжмэл цамц, урт шорт, торгомсог хөнгөн материал зонхилж, бүдэг цэнхэр, элсэн шаргал, тоорын ягаан зэрэг зуны зөөлөн өнгөнүүдийг ашигласан байна.

Онцлох мэдээ


Улаан хивсний ёслол

Met Gala 2026: Загвар бол урлаг

Улаан хивсний ёслол

MTV VMAs 2025: Улаан хивсний ёслол