Хоолны соёл
Hermès Нью-Йоркийг ширээн дээр бүтээлээ
2026/09/29
Williamsburg дүүрэгт нээсэн шинэ дэлгүүр нь Hermes-ийн АНУ дахь 44 дэх дэлгүүр юм.
Brooklyn дахь Williamsburg дүүрэгт нээсэн Hermes брэндийн шинэ дэлгүүр нээсэнтэй холбоотой оройн зоогийн анхаарал татхуйц хэсэг нь ширээн дээрх Нью-Йорк хотын жижигрүүлсэн дүрслэл байв.
Арга хэмжээний хоолны цэс хүртэл уг ширээний засалтай уялджээ. Тогооч Sansho-ийн боловсруулсан цэсэнд ягаан өнгийн цэцэгт байцаа, нил ягаан амтат төмс зэрэг хоолнууд багтаж, төгсгөлд нь “Sunset” нэртэй гурван давхар оройн зоогийг барьжээ. Зочдод зөвхөн бүтээгдэхүүн биш тухайн брэндийн ертөнцийг мэдрүүлхээр тухайн хот, дүүргийн онцлогийг тайлбарлаж Williamsburg-ийн архитектуртай холбогдсон шинэ дэлгүүрийн түүхийг ярьсан нь арга хэмжээний голлох хэсэг болсон байна.























