Улаан хивсний ёслол

Met Gala 2026: Загвар бол урлаг

Met Gala үдэшлэг уламжлал ёсоор жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт зохион байгуулагддаг билээ.

Нью-Йорк хотын Metropolitan Museum of Art-т зохион байгуулагддаг Met Gala нь дэлхийн загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй, онцгой үйл явдлын нэг. Эл үдэшлэг Vogue сэтгүүлийн санаачилгаар зохион байгуулагддаг бөгөөд тус музейн жил бүр шинэ сэдвээр гаргадаг үзэсгэлэнгийн нээлтийн ёслол ч гэж ойлгож болох юм.

 

2024 оны Met Gala “Sleeping Beauties: Reawakening Fashion”, 2025 оны Met Gala “Superfine: Tailoring Black Style” хэмээх сэдвүүдийн доор тус тус зохион байгуулагдаж байсан бол энэ жилийн үдэшлэг "Costume Art" сэдвийг онцолж байгаа бөгөөд зочид “Fashion Is Art” сэдвийн дагуу урлаг, загварын хил хязгаарыг эвдсэн, өөрсдийн өвөрмөц дүр төрхийг бүрдүүлэн 2026 оны үдэшлэгийн улаан хивсийг чимж байна.

 

Үзэсгэлэнгийн куратор Эндрю Болтон “Хувцас, загварыг зөвхөн хэрэглээний шинжтэй салбар бус, харин уран зураг, уран барималтай эн зэрэгцэх бие даасан урлагийн хэлбэр” хэмээн харахыг санал болгожээ. Үзэсгэлэнгийн хүрээнд музейн цуглуулгад багтдаг түүхэн хувцас, урлагийн бүтээлүүдийг зэрэгцүүлэн дэлгэж, хувцаслалт нь хэдэн мянган жилийн турш хүний бие, нийгмийн байр суурь, тухайн цаг үеийн гоо зүйн ойлголтыг хэрхэн бүрдүүлж ирснийг харуулах аж.

Энэ жилийн арга хэмжээг дуучин Бейонсе, жүжигчин Николь Кидман, теннисчин Винус Уильямс, Vogue сэтгүүлийн олон улсын редакцын захирал Анна Винтур нар хамтран зохион байгуулсан нь онцлог билээ.