Үнэт эдлэл

Tiffany&Co брэндийн "Sixteen Stone"

Үнэт эдлэлийн үнэ цэнийг каратын хэмжээнээс илүү, хүний амьдралын түүх, дурсамжаар хэмждэг. ~Jean Schlumberger

1959 онд домогт дизайнер Jean Schlumberger энэхүү загварыг анх танилцуулахдаа хайр бол өдрөөс өдөрт бэхэждэг агуу холбоо гэж тайлбарлажээ. Түүний хэлснээр жинхэнэ хайр  хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацааны үнэ цэнд оршино гэжээ.

Jean Schlumberger-ийн гэр бүл Францад нэхмэлийн үйлдвэртэй байсан бөгөөд тэрээр багаасаа утас хэрхэн хоорондоо холбогдон бат бөх бүтэц үүсгэдгийг ажиглан өсжээ. Энэ дурсамжаа тэр Sixteen Stone бөгжинд шингээж, алмазыг нарийн утсаар холбосон мэт харагдуулах хийцийг бүтээсэн байна. 

 

Энэ загварын хамгийн онцгой хэсэг нь бөгжийг тойрох бриллиантууд юм. Тэдгээрийг "X" хэлбэрийн бүтэц холбон тогтоосон нь  хоёр хүний амьдрал огтлолцож нэг замд нийлэхийг бэлгэджээ. Харин дугуй бриллиантууд нь амьдралын үнэ цэнтэй мөчүүдийг илэрхийлнэ. 

Дизайнер хэлэхдээ энэ бөгжний үнэ цэн каратын хэмжээнд биш, өгүүлэх түүхэндээ орших учиртай хэмээжээ.