Аялал
Энэ намрын онцлох аяллын маршрут
Lonely Planet-ийн 2026 оны 9-р сарын жагсаалтад Монголын Алтайн нуруу багтжээ.
Есдүгээр сард зуны аяллын оргил үе буурч, цаг агаарын эрс тэс нөцхөл байдал багасдаг тул аялахад тааламжтай үе гэгддэг. Lonely Planet энэ сард аялахад тохиромжтой 10 газрыг онцолжээ. Байгаль, зэрлэг амьтан, соёл, далайн аяллаас эхлээд нүүдэлчин ахуйтай танилцах хүртэл олон сонирхолтой газрыг багтаасан. Үүнд Монголын Алтайн нуруу жагсаалтын зургаадугаарт багтжээ.
1. Алтайн нуруу, Монгол
Монголын баруун хязгаарын Алтайн нуруунд бүргэдчин Казак ард түмэнтэй танилцаж, морин аялалаар Алтай Таван Богдын мөсөн оргил, хадан дээрх түүхэн зургийг үзэх боломжтой.

2. Нова Скотиа, Канад
Нова Скотиа мужид далайн эргээр аялаж Бэй оф Фандигийн далайн хүнс, хавч, нутгийн дарс, алим, нэрсээр хийсэн бүтээгдэхүүн амтлахын зэрэгцээ Атлантын эргийн үзэсгэлэнт байгаль болон зэрлэг амьтдыг ажиглах боломжой юм.

3. Улаан тэнгис, Йордан
Йорданы Акаба хотын орчимд усанд шумбаж, 500 гаруй метрийн гүн дэх шүрэн хад, усан доорх хавцал болон түүхт “Cedar Pride” сүйрсэн хөлөг онгоцыг үзэх боломжтой. Мөн Улаан тэнгисийн 510 гаруй төрлийн далайн амьтадыг үзэж болно.

4. Гайана
Өмнөд Америкийн энэ ширэнгэн ойд 226 метрийн өндрөөс буудаг Кайетурын хүрхрээг үзэж, ойн зэрлэг амьтадыг ажиглан, Макуши нутгийн уугуул иргэдийн ахуйтай танилцах боломжтой.

5. Дублин, Ирланд
Ирланд улсын нийслэлд Дублин цайз, Честер Битти номын сан, Килмэйнхэмийн шорон зэрэг түүхэн газруудаар аялж, есдүгээр сард зохион байгуулагддаг Dublin Fringe Festival-ийн олон зуун урлагийн тоглолтыг үзэх боломжтой.

6. Намиби
Намиби дахь Этоша үндэсний цэцэрлэгт хүрээлэнд заан, арслан, хирс, анаашийг ажиглана. Дэлхийн хамгийн эртний цөл болох Намибын аварга улаан элсэн манхан болон мод нь хатаж үлдсэн Дэдвлейн өвөрмөц тогтоцыг үзэх боломжтой.

7. Каталони, Испани
Каталонийн Мон-Ребей хавцлын 500 метр хүрэх өндөр хад дундуур завиар аялж, 200 орчим нууртай Мауриси цэцэрлэгт хүрээлэнгээр аялахдаа эртний галт уулын тогтоцуудыг харах боломжтой.

8. Баруун өмнөд Турк
Туркийн Газар дундын тэнгисийн эрэг дээгүүр нисэж, 500 гаруй км үргэлжлэх Ликийн замаар эртний хот, хадны булш, далайн эргийг хослуулан аялж, Патарагийн эрэгт Гэгээн Николасын төрсөн нутагтай танилцах боломжтой.

9. Шинэ Зеланд
Шинэ Зеландын хаврын эхэн болох есдүгээр сард галт тэргээр хээр тал, Өмнөд Альпийн цаст уулс, Артурын даваа зэрэг байгалийн гайхамшигт үзэмжийг тольдон аялах боломжтой.


















