Архитектур, дизайн
Louis Vuitton брэндийн Objets Nomades үзэсгэлэн
Миланы загварын долоо хоногийн үеэр Louis Vuitton брэнд түүх, урлаг, дизайныг хослуулсан "Objets Nomades" үзэсгэлэнг толилууллаа.
1920-иод оны уур амьсгалыг сэргээж, зочдод өнгөрсөн үеийн амьдрах орчныг уран бүтээл болгон үзүүлэх нь үзэсгэлэнгийн гол санаа юм.



Louis Vitton брэндийн загвар зохион бүтээгч Пьер Легрэн уг төслийг санаачилсан ба брэндийн анхдагч тавилгын загваруудыг бүтээж байжээ. Өрөө бүрд өөр өөр мэдрэмж төрүүлэхүйц орон зайн шийдлийг цогцлоосон.


Дизайнер Легрэны анхны бүтээл болох Celeste нэртэй гоо сайхын ширээг анхны хэлбэрээр нь дахин урлажээ. Мөн Riviera Chilienne нэртэй сандлыг дахин бүтээхдээ мод арьс зэрэг материалыг чанаржуулсан ч хуучны ур хийцийг хэвээр хадгалахыг зорьжээ.


Үзэсгэлэнгийн нэгэн сонирхолтой хэсэг бол галт тэрэгний бүхээг мэт орон зайд Louis Vuitton брэндийн дээр үеийн чемодан, аяллын хэрэгслийг шинэ бүтээлүүдтэй хамт байрлуулсан юм.
Тус үзэсгэлэн нь өнгөрсөн зууны дизайны өвийг орчин үеийн уран бүтээлч сэтгэлгээтэй холбож, “luxury” ойлголтыг шинээр тодорхойлсон бүтээл болж байна хэмээн урлаг судлаачид тодорхойлж байна.



















